Ц.Нямдорж: Х.Нямбаатараа галзуу юм хийчихээд сүүлд нь надаас асуудгаа болиорой

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.23/ нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт олны анхаарлын төвд байгаа. Бүлгийн даргын мэдээллээс харахад УИХ-ын Тамгын газраас ажлын хэсэг гараад хэн ямар зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулсныг шалгах комисс байгуулсан гэсэн. Комисс дүнгээ мэдээлэх байх. Хууль зүйн сайдад хандаж өнгөрсөн жил бид хууль хэрэгжээд зургаан сар болоогүй байхад Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтаа өөрчлөөч гэдэг зөвлөмжийг 450 гаруй хуульч хоёр өдөр хуралдаж байж хүргүүлсэн. Гэтэл Засгийн газраас өнөөдрийг хүртэл Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг өөрчлөхөөр төсөл орж ирэхгүй байна. Нэгэнт олон хүнийг ял завшиж байгаа нь тодорхой болчихлоо.

Үүнд өөрчлөлт оруулах асуудлыг ярих хэрэгтэй байна. ХЗДЯ-ны хуудсан дээр Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болоод жилийн нүүр үзэж байна. Өнөөдрийг хүртэл оруулж ирсэнгүй. Албан тушаал, авлига, улсад онц их хэмжээний хохирол учруулсан цагаан захтнуудын гэгдэх хэрэг хэрэгсэхгүй болох гээд ар араасаа хүлээж байна. Яагаад Засгийн газраас оруулж ирэхгүй байгаа юм бэ”гэж асуув.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын асуусан асуултад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Манай яаман дээр хуулийн төсөл бэлэн болчхоод УИХ-аар хэлэлцүүлэх гэхээр цогц байдал нь байхгүй болчхоод хүлээгдээд байна. Энэ зөвхөн Эрүүгийн хуулийн асуудал биш. Энэ их самраад хаячихсан юм аа яах юм. Эрүүгийн хуулиа яах юм. Процессоо яах юм гээд асуудал яригдаад байдаг. Тиймээс бүхлээр нь оруулж ирье гэсэн бодолтой байгаа.

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар Ерөнхийлөгчөөс санал ирсэн. Түүнийг бэлэн болгоод яамдаас санал авах гээд эргэлтэд оруулах гэж байна. Би нэг зүйл шулуухан хэлье. Эрүүгийн хууль гэдгийн үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Буруу юм гаргасан. Эрүүгийн хуулийн нэг утас хөврөхөөр дагаад бүгд хөвөрчихдөг хууль. Болохгүй гэсээр байхад хүчээр баталсан. 2017 онд Зөрчлийн хуулийг яг ингэж баталсан. Энэ эх захгүй юмыг та нар л хийсэн шүү дээ, Х.Нямбаатар аа. Би цогцоор нь засах төсөл оруулж ирнэ. Өөрснөө галзуу юм хийчхээд сүүлд нь надаас асуудгаа болиорой. Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар нарын нэрийг оруулж байгаад хэлчихье. Эрүүгийн хуулийг сайн хийсэн гэцгээгээд байсан. 400 хуульч цуглаж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар ярьсан гэдэг худлаа. Иймэрхүү юм ярьдгаа боль. Нэг асуудал гарахаар эсвэл гоморхохоороо өөрөө хийж чадаагүй, буруу хийчихсэн зүйлийнхээ эзнийг өөр тийшээ хайдгаа боль. Чиний тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү. Одоо зогс. Юу гэж ойлгоно уу, ойлго”хэмээн хариулав.

Санал болгох мэдээ

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, …