А аминдэмийг өрхийн эмнэлгээр дамжуулан олгож байна

Зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдэд А аминдэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэлсэн байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа хорооныхоо иргэдэд болон цэцэрлэгүүдэд өгч байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

А аминдэмийг жилд хоёр удаа тавдугаар сар болон арваннэгдүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.

  • 6 -11 сартай хүүхэд 100,000 олон улсын нэгж А аминдэмийг
  • 12-59 сартай хүүхэд 200,000 олон улсын нэгж А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.
  • 6 хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авдаг байна.
Холбоотой мэдээлэл

Comments are closed.