Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг өнөөдөр /2019.05. 22/танилцууллаа.
Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч эргэн төлөөгүй ААН-үүдийн жагсаалтыг гаргажээ. Тухайлбал, Хөгжлийн банкны ноцтой зээлдэгчид нь “Хөтөл” ХХК 161.5 тэрбум төгрөг, “Мон лаа” ХХК 5.6 тэрбум төгрөг, “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг, “МАХ Цемент” ХХК 166.5 тэрбум төгрөг, “Кью Эс Си” ХХК 187.6 тэрбум төгрөг, “Бэрэн” групп 102.4 тэрбум төгрөг, “Эрэл” ХХК 99.5 тэрбум төгрөгийн зээл тус, тус эргэн төлөгдөөгүй байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц болон эдийн засгийн том төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банк арилжааны банкнуудтай адилхан хэмжээний бага хүүтэй зээл олгох соёлыг банканд бий болгосноос үүдэж, арилжааны банктай өрсөлддөг, лоббид автдаг, дэлхийн бусад орны нийтлэг жишгээр хөгжиж байгаа Хөгжлийн банкнаас өөр үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгасан байна. Тухайлбал, зарим зээлд гэрээний хугацааг найман удаа сунгасан зөрчлүүд түгээмэл байна.Мөн гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан төлөх гэх мэт их хэмжээний эрх мэдэл өөрөө өөртөө төвлөрүүлсэн. 2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банк удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдал хүлээсэн.

-Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал, Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох ажилтан, албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн зөрчил шалгалтаар илэрсэн.Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ.

Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс 2012-2016 онд Хөгжлийн банкаар дамжуулан нэр бүхий ААН-үүдэд зээл олгосон үйл ажиллагаатай холбогдох асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулна. Дээрх эх үүсвэрээс авсан зээлээ хугацаандаа төлөөгүйгээс банкийг хохироосон ААН-үүдийн зээлийг эргэн төлүүлэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгуулна гэдгийг мэдэгдэв.

Цаашид 20 тэрбумаас доош зээлийг Хөгжлийн банк гаргахгүй байх ёстой гэж үзэж байгаа. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн. Гүйцэтгэх удирдлага өөрөө өргөдлөө өгч, өөрчилсөн. Боловсон хүчний чадавх муу байна гэж үзсэн учир Г.Амартүвшин захиралд шилжилтийн үед ажиллаж өгөөч гэж хүсэлт тавьсан. Шилжилтийн үеийг бид ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл гэж тооцож байгаа” гэв.

 

 

Г.Нараа

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …