Хүүхэлдэйн театр АНУ-ын таягт хүүхэлдэйн үйлдвэрлэл, 3D , 7D холограм системийг нэвтрүүлнэ

Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, урлаг соёлын олон талт болон өвөрмөц онцлогийг бэхжүүлэх, мөн нийгмийн хөгжил, дэвшилд урлагийг бүтээлчээр ашиглах, шинэлэг санаачлагыг дэмжих зорилгоор энэ оны эхэнд тэтгэлэгт төслийн уралдаан зарласан байна.

Соёл урлагийн төслийн уг уралдаанд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон “Хүүхэлдэйн урлагийн салбар дахь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, таягт хүүхэлдэй ба дижиталжуулалт” сэдэвт төслөөрөө шалгарчээ. Энэхүү төслийн хүрээнд АНУ-ын Коннектикутын Их сургуулийн жүжиглэх урлагийн сургуулиас таягт хүүхэлдэй үйлдвэрлэл, утсан хүүхэлдэй хөдөлгөх ур чадвар, 3D болон 7D холограм системийг уран бүтээлд ашиглаж сургах чиглэлээр мэргэжлийн өндөр төвшний багш нар хүрэлцэн ирж нийт 14 хоногийн сургалтыг зохион байгуулах юм байна. Мөн төслийн хүрээнд видео сургалтууд зохион байгуулж театрын вебсайт, page хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэхээр төлөвлөсөн байна. Энэхүү мэдээллүүд хүүхэлдэйн урлагийн салбарыг сонирхогч хэн бүхэн дэлхийн аль ч хэсгээс нэвтрэн үзэх боломж бүрдэх юм.

Төслийг энэ оны зургадугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд зөвхөн Хүүхэлдэйн театрын төдийгүй тус салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, өөрийн бүтээгдэхүүндээ инновацийг шингээсэн бүтээлийг хийх томоохон алхам нээгдэж байгаа ажээ.

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …