Эрүүл мэндийн салбарынхан ӨМӨЗО-ны Хөх хотод ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын дарга нарын 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа зарим байгууллагын удирдлагууд Хөх хотод албан айлчлал хийлээ. Тавдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болсон тус айлчлалын гол зорилго нь Хөх хоттой эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, туршлага солилцох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах ажлыг үр дүнтэй зохион байгуулахад оршиж буй юм.

Энэ хүрээнд Хөх хотын 1-р эмнэлэг, Монгол-Хятадын эмнэлгийн хороо, шүдний эмнэлэг, дүүрэг болон өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвшилцсөн бөгөөд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөнд чухал санал солилцсон үр дүнтэй айлчлал боллоо.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.