“Диваажинд хүрэх зам” МУСК нээлтээ сүр дуулиантайгаар хийлээ

Ѳнгѳрсѳн баасан гарагт буюу 2019 оны 5 сарын 17-ны ѳдѳр Монголын кино урлагт дахин нэг шинэ уран бүтээл тѳрж Зайсан Хилл цогцолборт “Диваажинд хүрэх зам” МУСК нээлтээ хийлээ. Уг нээлтэд киноны ерѳнхий продюсер Ж.Энхжаргалан, ерѳнхий найруулагч, гол дүрийн жүжигчин Д.Ганцогт мѳн гол дүрийн жүжигчин Э.Мѳнх-Эрдэнэ гэх мэт киноны олон уран бүтээлч нар оролцож кино үзэгчид болон фенүүдтэйгээ уулзан ярилцсан юм.

Уг киног Mesmerizm, BRB, Монгол ТВ компаниуд болон XMF хѳгжмийн наадам хамтран бүтээжээ. “Диваажинд хүрэх зам” киноны дүрсжүүлэлтийг Hollywood-ын киноны зураг авалтад ѳргѳнѳѳр ашиглагддаг ARRI камераар 4К нягтшилтайгаар гүйцэтгэсэн бол киноны дуу хѳгжмийг Compass хамтлагийн дуучин Билгүүн зохиож, киноны дууг Lil Thug E дуулсан байна.

Диваажинд хүрэх зам кинотой холбоотой 9 баримт

1. Кино бүхэлдээ 4К нягтаршилаар бүтээгдсэн

2. Hollywood-ийн киноны зураг авалтыг хийдэг ARRI камераар бүх зураг авалтаа хийсэн

3. Mesmerizm – ийн гурав дахь бие даасан УСК

4. Киноны дууг Lil Thud E дуулсан

5. Киног хийхэд зураг авалтад оролцсон, нийт уран бүтээлчдийн тоо 100 орчим

6. Киноны ерөнхий найруулагч нь киноныхоо гол дүрд тогложээ

7.Ерөнхий продюсероор BRB компанийн захирал Ж. Энхжаргалан ажиллажээ. Мөн Монгол тв-ийн захирал Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ нар тус киноны продюсероор ажиллажээ.

8. Энэ кино нь найз нөхдийн нандин харилцаа, зорилго тэмүүлэлтэй байх хүний амьдралд ямар чухал болохыг харуулдаг.

9. Киноны зохиолыг Рой Кларкийн “Луйварчид” зохиолоос сэдэвлэн бүтээсэн

 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …