Энэтхэг улсын Ерөнхий сайд монгол дээлтэй бясалгал хийжээ

Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди  өнгөрсөн бямба гаригт Гималайн уулан дахь Кедарнатх сүмд зочилж, тэндээс 1.5 км зайд байрлах агуйд бясалгал хийн, залбирал үйлдсэн байна. Тэрбээр Жолли Грант Дехрадуна нисэх онгоцны буудлаас нисдэг тэрэг хөлөглөн, Кедарнатх сүмд очжээ. Нарендра Моди твиттер хуудастаа  уулсын зураг болон Уттараханд мужийн нутаг, Гималайн уулан дахь сүмд зочилсон зургуудаа нийтэлсэн байна.

 Тэрбээр малгай, саарал нөмрөг өмсөж, улбар өнгийн бүс бүсэлсэн байсан талаар “Indian TV News”-т мэдээлсэн байна. Нарендра Модиг 2015 оны тавдугаар сард Монгол Улсад айлчлахад тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  саарал дээл бэлэглэж байжээ.


 

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …