МҮБХ: Ө.Бат-Орших гарьдын барилдах эрхийг сэргээгээгүй

Үндэсний бөхийн “Увс нуур” гал байгуулагдсаны 20 жилийн ойн болж,  ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан энэ сарын 19-ны өдөр   “Бөхийн өргөө”-нд болсон билээ.

Сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсоны улмаас заал, танхимын болон үндэсний баяр наадамд барилдах эрхээ хоёр жилийн хугацаатай хасуулсан, улсын гарьд Ө.Бат-Орших нутгийнхаа дэвжээний нэрэмжит барилдаанд зодоглосон юм. Тэгвэл эл асуудлаар Б.Бат-Эрдэнэ аваргын удирдаж буй Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр/2019.05.20/ мэдэгдэл гаргаж, гарьд Ө.Бат-Оршихын барилдах эрхийг сэргээгээгүй гэлээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.