УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар буруугүй гэв

МАН-ын Хяналтын хороо 2019.05.16-нд хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцож, таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргаад байсан билээ.Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2019.05.20/ УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг буруугүй гэж үзэн мэдэгдэл гаргасан байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Д.Дамба-Очир гишүүний хувьд би өмнө нь хэлсэн. Оюутолгойн гэрээг шалгасан дүнг “Оюу толгой” компанид өгсөн гэдэг үндэслэлээр буруутгагдсан. Хуулиар энэ нь нууцийн зэрэглэлгүй учраас материалыг өгөх нь нээлттэй. Тиймээс энэ хүний буруу байхгүй. Ш.Раднаасэд гишүүний хувьд хөөн хэлэлцэх хугацааг хуульд оруулсан гэдэг асуудал яригдаж байгаа. МАН-ын бүлгээс үүнтэй холбоотойгоор мэдэгдэл гаргаж байна” гэсэн юм.

Уг мэдэгдэлд “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гарч буй санал, шүүмжлэлтэй холбоотой УИХ дахь МАН-ын бүлгээс уг асуудлыг нягталж үзээд дараах тайлбарыг гаргаж байна.

Энэ асуудал хоёр өөр хуулийн төсөлд орсон заалтыг хольж хутган нийтэд мэдээлсний улмаас үүссэн байна гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 1.10.2-т оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргаагүй нь хуралдааны тэмдэглэлээс тодорхой болсон. Харин 2017.05.18-ны өдөр УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхдээ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анханшатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож, уг этгээд баригдсан өдрөөс эхлэн сэргээн тоолно хэмээн өөрчилсөн байна. Энэ өдөр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөтэй байсан бөгөөд хуралдаанд биечлэн оролцоогүй байна. Иймд дээрх саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргасан мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл тарааж, нэр төрд нь халдаж байгааг МАН-ын бүлгээс залруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …