Монголын бөхчүүд “Байгаль Опен”-оос 23 медаль хүртэв

Буриадын Ерөнхийлөгчийн цом буюу “Байгаль Опен” олон улсын тэмцээн тавдугаар сарын 17-19-нд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын спорт цогцолборт боллоо. 24 дэх удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикистан, Украин, Беларусь, Турк, Кыргызстан, Азербайжан, БНХАУ гэсэн 13 орны 257 (эрэгтэй 185 эмэгтэй 74) тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдөв. Манай улсаас тус 100-аад тамирчин Улаан-Үдийн дэвжээнд зодоглосноос таван алт, долоон мөнгө, 11 хүрэл, нийт 23 медаль хүртлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа, 62 кг-д “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д “Алтай” констракшин, “Хүч” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа, 76 гавьяат тамирчин О.Бурмаа алтан медалийн эзэн болсон юм

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга, 86 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Д.Хүдэрбулга, 50 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Н.Анударь, 57 кг-д “Хонгор нутаг” дэвжээний тамирчин, ОУХМ Б.Хонгорзул, 68 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Х.Болортуяа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Г.Ариунжаргал мөнгө, эрэгтэйчүүдийн 65 кг-д “Харгант цамхаг” клубийн тамирчин Б.Нямдорж, 74 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Б.Бямбадорж, 92 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, спортын мастер М.Цогтгэрэл, 125 кг-д “Аварга” сургуулийн тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Чимгээ, 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер П.Шинэхүү, 62 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор, “Женко” клубийн тамирчин, спортын мастер Д.Түмэнхүслэн, 68 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Цэвэгмид, 76 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Уртнасан нар хүрэл медаль хүртэв.
Буриадууд уламжлалт тэмцээнийг нэрийг сольж энэ жилээс “Байгаль Опен” болгосноос гадна 2013 оноос хойш эмэгтэйчүүдийн олимпийн зургаан жинд зохион байгуулсан юм. Манай эмэгтэй бөхчүүд таван жинд нь түрүүлсэн. Эзэн орны эрэгтэй бөхчүүд дөрвөн жинд аваргалсан юм. Монголчуудын эчнээ танил А.Богомоев 61 кг-д, Д.Шарастепанов 65 кг-д, Е.Жербаев 70 кг-д, А.Будажапов 74 кг-ын жинд түрүүлжээ.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …