МУГЖ И.Одончимэгийг Азийн киноны шилдгүүдийн уулзалтад урьжээ

“X ТҮЦ” продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэн өнгөрсөн онд уран сайхны кино бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон. Кино театруудын дэлгэцнээ гарсан цагаасаа шуугиан тарьсан “Солиот эх” киноны найруулагчаар Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсероор нь жүжигчин Н.Онон ажилласан юм.
Тэгвэл Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг энэ сарын 15-наас БНХАУ-д зохион байгуулж буй Азийн кино, телевизийн салбарын шилдгүүдийг нэг дор цуглуулсан “Asian Film and Tv week” буюу Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцож байгаа аж.

“Солиот эх” уран сайхны кино өнгөрсөн жил БНХАУ-ын “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Чиндао хотод зохион байгуулж буй “Олон улсын анхдугаар кино наадам”-д амжилттай оролцcон  тул МУГЖ И.Одончимэгт хуралд оролцох урилга илгээсэн байна.

Дашрамд дурдахад Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг өнгөрсөн оны зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан олон улсын анхдугаар кино наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг “Солиот эх” киноны гол дүрээрээ хүртэж байсан юм. Түүнчлэн энэ сарын 2-нд зохиогдсон “Cinema Awards” кино наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн билээ.


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …