Д.Тогтохсүрэн: Хяналтын хороо буруу шийдвэр гаргасан

МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт намын зүгээс 5 жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан.

Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Намын хяналтын хороо буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би МАН-ын Хяналтын хорооны даргатай хоёр ч удаа ярьсан. Раднаасэдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой юм байна. Харин Дамба-Очир гишүүний тухайд Оюутолгой компанид шалгалтын материал гаргаж өгсөн гэдгээр нь юм байна. УИХ-ын гишүүн  чуулган болон байнгын хорооны хуралдаанд үг хэлснийхээ төлөө хариуцлага хүлээж болохгүй. Хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй асуудлаар ийм хурдан шийдвэр гаргаж, гишүүдийн эрх ашгийг ингэж хөндөж болохгүй. УИХ-ын гишүүнийг үг хэлснийх нь төлөө, байнгын хорооны даргыг албан бичиг явуулсны төлөө ийм шийдвэр гаргавал цаашид УИХ-ын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж чадах уу” гэсэн юм.

Санал болгох мэдээ

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж буй байгууллага, албан тушаалтнуудыг зарлалаа

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан …