БНСУ-д болсон тогооч нарын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

БНСУ-ын Сөүл хотод Олон улсын мастер тогооч нарын ур чадварын тэмцээн тавдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд боллоо. Уг ур чадварын тэмцээнд 30 орны 2000 орчим мастер тогооч оролцож, шилдгүүдээ тодруулжээ. Монголын багаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, Гранпри болон алт, мөнгө, хүрэл медаль, тусгай байруудыг эзэлсэн байна.

Олон улсын мастер тогооч нарын ур чадварын тэмцээнд Монголын тогооч нар солонгос хоолыг чадварлаг хийж, бусад орны оролцогчид болон солонгосчууд, шүүгч нарыг гайхшруулсан үйл явдал болжээ. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд “Юна” рестораны мастер тогооч нар амжилттай оролцож, эх орныхоо нэрийг олон улсад гаргасан байна.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Баадай says

    эд нар тэгээд монголдоо сайхан хоол хийхэд яадаг б.нааа???. Со-гийн камжаатан,тахианы бүхэл шөл,биохэжаангүг,кимчижийгээ мөн ч гоё шүү.Со нар нэр хүнд хайж биш хүний төлөө хоол хийдэг гоёсэтгэлтэй хүмүүс шүү.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.