Сүмбэр сумын сургуульд 6 сурагч сүрьеэгээр өвчилж, 200 гаруй сурагч халдвар авчээ

Энэ сарын 14-нд Нийслэлийн 15 дугаар сургуульд 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Тэгвэл өнөө өглөө гэхэд Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлийн 6 шинэ тохиолдол, халдвар авсан 200 гаруй хүн дахиад бүртгэгджээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр чуулганы хуралдаанд сүрьеэгийн өвчлөлийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “ЭМ-ийн сайдын тушаал гарч, бүх Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилсан сэргийлэх үзлэг хийгдэж байна. Үүний хүрээнд 15 дугаар сургууль дээр 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Урьдчилсан сэргийлэх явцад халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Тухайлбал, Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд явуулсан урьдчилсан сэргийлэх үзлэгээр сүрьеэгийн өвчлөлийн зургаан шинэ тохиолдол, халдвар авсан 200 тохиолдол дахиад бүртгэгдэж байна. Тэгэхээр бид үнэнтэй нүүр тулах ёстой. Ерөнхий боловсролын сургууль, багш нарын дунд сүрьеэгийн үзлэгийг орон даяар явуулах шаардлагатай нь  харагдаж байна. Бид эрт илрүүлж, оношлож, эмчлэх ёстой. Үүнийг нуувал асуудал хурцдаж, багш сурагчдын амь насанд эрсдэл учирна. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал байна” гэлээ.

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. ЗОЧИН says

    САРАНГЭРЭЛЭЭ ЧИ ЭНЭ САЛБАРЫГ АВААД ЖИНХЭНЭ САМАРЛАА ДАА.ЧАМД СҮРЬЕЭ САРАНГЭРЭЛ ГЭДЭГ ЭРХЭМ НЭР ЦОЛЫГ ХАЙРЛАЖ БАЙНА. ДҮҮ ЧИ ИНГЭЭД Л ЗОГСЧИХ ТЭГЭХ ҮҮ? ИРГЭНИЙ ЭР ЗОРИГ УЛС ТӨРИЙН ӨНДӨР ЁС СУРТАХУУН ГАРГААД ӨӨРӨӨ ОГЦРООД ЗҮГЭЭР Л САЙХАН АМЬДАР.ЗҮЛГЭН ДЭЭР ГЭРЭЭ БАРИАД ХӨЛӨӨ ЖИЙГЭЭД АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛ ХҮСЭЭД ЯВЧИХ.ТЭГВЭЛ ЧАМАЙГ АРД ТҮМЭН ҮНЭЛНЭ ХАЙРЛАНА САЙХАН ЖИШЭЭ БОЛНО.МАРГААШ ҮҮНИЙГЭЭ ХИЙГЭЭРЭЙ АХЫН ДҮҮ ҮҮНЭЭС ӨӨР ЗАМ ЧАМД ҮГҮЙ. ОГЦОР ОГЦОР ОГЦОР ТОГЛООМОО ЗОГСОО ХОРЖИЙЛОО БУШУУХАН ОГЦОРЧ ҮЗ ГУЙЖ БАЙНА

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.