Ирэх бямба гарагт томоохон зах, худалдааны төвүүд амарна

Энэ сарын 18-ны Бямба гарагт “Автомашингүй өдөр” болно. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар–Марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээн  зохион байгуулагдана. Тухайн өдөр автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулна.

Мөн энэ өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарна.  “Нарантуул” ОУХТ, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандэй” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр амарна.

 

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …