Дуучин Ц.Сарнай байгаль хамгаалагч залуугийн гэр бүлд гал тогооны тавилга бэлэглэжээ

“Боловсрол” телевиз, Үндэсний тавилга үйлдвэрлэгч “Kitchen all” брэнд хамтран бэлтгэдэг “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн хамт олон найм дахь айлдаа мөрөөдлийн гал тогоог нь /2019.05.09/бэлэглэжээ. “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн энэ удаагийн супер ялагчаар “Sweetymotion” хамтлагийн ахлагч, дуучин Ц.Сарнай тодорсон бөгөөд “Kitchen all” брэндийн фэйсбүүк хуудсанд ирсэн гал тогоотой болох хүсэлтээс ирүүлсэн иргэдээс шувуу судлаач, байгаль хамгаалагч Д. Мөнхжаргалын гэр бүлийг сонгосон байна.

“Sweetymotion” хамтлагийн ахлагч, дуучин Ц.Сарнай “Гал тогоо нэвтрүүлэгт орж амьдралынхаа төлөө зүтгэдэг, амьдралд хайртай сайхан хүмүүст бага ч болов аз жаргал, урам бэлэглэсэн байх гэж бодохоор баяртай байна. “Боловсрол” телевиз, “Kitchen all” брэндийн чадварлаг, авьяаслаг, хамгийн гол нь хийж буй ажилдаа сэтгэлээ бүрэн зориулж хийдэг сайхан хамт олонд нь баярлалаа. Мэргэжлийн өндөр төвшинд ажлаа хийж гүйцэтгэж байгааг хараад бахархах сэтгэл төрж байсан” гэж сэтгэгдлээ хуваалцав.

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …