Дуучин Ц.Сарнай байгаль хамгаалагч залуугийн гэр бүлд гал тогооны тавилга бэлэглэжээ

“Боловсрол” телевиз, Үндэсний тавилга үйлдвэрлэгч “Kitchen all” брэнд хамтран бэлтгэдэг “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн хамт олон найм дахь айлдаа мөрөөдлийн гал тогоог нь /2019.05.09/бэлэглэжээ. “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн энэ удаагийн супер ялагчаар “Sweetymotion” хамтлагийн ахлагч, дуучин Ц.Сарнай тодорсон бөгөөд “Kitchen all” брэндийн фэйсбүүк хуудсанд ирсэн гал тогоотой болох хүсэлтээс ирүүлсэн иргэдээс шувуу судлаач, байгаль хамгаалагч Д. Мөнхжаргалын гэр бүлийг сонгосон байна.

“Sweetymotion” хамтлагийн ахлагч, дуучин Ц.Сарнай “Гал тогоо нэвтрүүлэгт орж амьдралынхаа төлөө зүтгэдэг, амьдралд хайртай сайхан хүмүүст бага ч болов аз жаргал, урам бэлэглэсэн байх гэж бодохоор баяртай байна. “Боловсрол” телевиз, “Kitchen all” брэндийн чадварлаг, авьяаслаг, хамгийн гол нь хийж буй ажилдаа сэтгэлээ бүрэн зориулж хийдэг сайхан хамт олонд нь баярлалаа. Мэргэжлийн өндөр төвшинд ажлаа хийж гүйцэтгэж байгааг хараад бахархах сэтгэл төрж байсан” гэж сэтгэгдлээ хуваалцав.

 

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Zochin says

    Desingr n medremjgui hun taarav boltoi jijig zaind baraan ungu songolt buruu bna, bas shireeni gereltuulg n hool ideh ued nud ru tusaad eruul mend d asuudaltai

  2. Зочин-Х says

    Энэ Сарнай, Нарансолонго 2 ямар мэдрэмжгvй оркууд вэ. Эхний сэтгэгдэл бичсэн хvнтэй санал нэг бна. Хvнд туславал тусласан шиг бvх зvрх сэтгэлээ зориулж сур. Шал дургуй хvрчихлээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.