Какүрюү М.Ананд, сэкивакэ Точиношин нар башёг тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё Токио хотод болж байна. Өчигдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд, сэкивакэ Точиношин нар гурав дахь даваагаа авч башёг тэргүүлж эхэллээ. Том цолтнуудаас озэки Гоэйдо, Такакеишо, комүсүби Митакеми нар хоёр даваа, нэг унаатай болжээ. Манай бөхүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил сэкивакэ Ичиножёо А.Ичинноровоор эхний даваагаа авсан.

Маэгаширагийн доод хэсэгт бичигдсэн Дайшохо Ч.Шижирбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан нар гурван өдрийн барилдаанаас нэг л даваа авчээ. Токио хотод болж буй Нацү башёг гурван өдрийн дараах байдлаар ёкозүна М.Ананд, Гүржийн бөх, сэкивакэ Точиношин нар дөрвөн бөхийн хамт тэргүүлж эхэллээ. Өнөөдөр дөрөв дэх өдрийн барилдаан Кокүгизан ордонд үргэлжлэн явагдана.

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр /2025.06.24/ Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг …