Орон нутгийн зам мөсөн бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүсчээ

Орон нутгийн зам нэлэнхүйдээ мөсөн бүрхүүл тогтож, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүссэн байна. Тиймээс хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нар анхаарал болгоомжтой тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж хурдаа тохируулж явах, онцын шаардлагагүй бол цаг агаар, замын нөхцөл сайжиртал замд гарахгүй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Ховд, Баянхонгорын хойд, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсгээр салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүснэ.

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …