Д.Сарангэрэл: Сүрьеэгээр өвчилсөн сурагчдад эмчилгээ хийж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн эцэг эхчүүд тус сургуулийн захиргаа, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийнхэнд шаардлага хүргүүлжээ.  Учир нь тус сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Иймээс нэн яаралтай тус сургуулийг хааж, шаардлагатай арга хэмжээ авахыг эцэг эхчүүдийн зүгээс шаардаж байгаа юм байна.

Анх 2017 онд 15 дугаар сургуулийн биеийн тамирын багш сүрьеэ өвчний оноштойгоор эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Иймээс нийслэлийн боловсролын газраас уг багшийг чөлөөлөөд байсан ч ХӨСҮТ-ын хариуцсан эмч  багшийг бүрэн эдгэрсэн “эрүүл” гэх бичиг гаргаж, ажилд нь буцаан авчээ. Одоогийн  байдлаар сүрьеэгийн сорил хийлгэж, энэ өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа  аж.

Энэ асуудлаар салбарын сайд Д.Сарангэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр “Өчигдөр бид хуралдаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр үүссэн асуудал дээр албаныхан ажиллаж байна. Дөрвөн жилийн хугацаанд тус сургууль дээр сүрьеэ өвчний халдвар гарч, ХӨСҮТ хяналтандаа авч хүүхдүүдийг оношилсон байна.

Одоогоор сүрьеэгээр өвчилсөн гэх хүүхдүүдийг эхний ээлжинд оношлоод эмчилгээ эхлэх гэж байна.Эцэг эхчүүд эмчилгээний асуудалд эмзэглэж байна. Яагаад гэвэл сүрьеэгийн эмчилгээ хийлгэх нь хүнд, эмийг нь уухаар элэг гэмтээдэг гэсэн ойлголттой байна.

Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдгийг ХӨСҮТ-д тавиад байгаа юм билээ. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд нэг багшид сүрьеэ илэрсэн гэх онош гарсан байгаа. Эмчилгээний асуудлаар эцэг эхчүүдтэй зөвлөлдөж ойлголцохоор ХӨСҮТ-ийн багийг Нийгмийн эрүүл мэндийн багийнхан сургууль дээр ажиллаж байна.  Сүрьеэгийн өвчтэй багшид ХӨСҮТ-ээс эдгэсэн гэх бичиг өгөхгүй. Эмчилгээ хийгээд эмнэлгээс гарсан гэх бичгийг хийж өгнө. Өвчтэй багшийг ажилд авсан гэх асуудлыг салбарын яам хариуцахгүй.

Мөн хүүхдүүдийг эцэг эхчүүдийн зөвшөөрөлгүй нууцаар эмчилсэн гэх мэдээлэл алга. Нуух шаардлага байхгүй. Харин эсрэгээрээ сургууль дээр ХӨСҮТ-ийн эмчилгээ тандалтын багийнхан ажиллаж байна. Хэрвээ ХӨСҮТ-ийнхэн халдвартай багшид эдгэсэн эрүүл гэсэн бичиг хийж өгсөн нь тогтоогдвол хариуцлага тооцно ” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …