“Дубай-2020 Дэлхийн Экспо”-гийн ажлын хэсэг хуралдлаа

2020 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо “Дэлхийн Экспо-2020” болно. Уг үзэсгэлэнд манай улс оролцох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж, оролцох бэлтгэл ажлыг хангах монголын талын Ерөнхий комиссараар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхий комиссарын орлогчоор МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нарыг тус тус томилсон.

Экспо-2020 онд оролцох бэлтгэлийг хангах ажлын хэсгийн анхны хурал Гадаад харилцааны яаманд боллоо. Хуралд “Дубай Экспо-2020”-ийн бэлтгэл хангах Ерөнхий комиссарын орлогч Т.Дүүрэн бэлтгэл ажлын талаар болон МҮХАҮТ-ийн бэлтгэсэн санхүүжилт, төсвийн төслийг танилцуулав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэхүү дэлхийн хэмжээний арга хэмжээнд оролцсоноор улс оронд ямар үр дүн, ашиг гарахыг тооцоолох, оролцох төсөв зардлын төслийг цаг алдалгүй нарийвчлан гаргах талаар саналаа илэрхийллээ.

“ЭКСПО 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …