“Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний “Оюунлаг Бяцхан мисс”-ээр М.Анхмаа тодорлоо

“Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагаас жил бүр уламжил болгон зохион байгуулдаг ирээдүйн, тайз, дэлгэцийн урлагийн оддыг төрүүлэх зорилготой “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний 17 удаагийн Гала тоглолт энэ сарын 24-нд Монголын Хүүхдийн Ордны их танхимд зохион байгуулагдах гэж байна.


Энэ хүрээнд “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний шилдэг оролцогчдын дунд “Оюунлаг бяцхан мисс” тодруулах зорилготой танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг өнөөдөр /2019.05.13/ амжилттай зохион явуулав.

Тус тэмцээнд “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний Гала тоглолтод оролцохоор шалгарсан шилдэг оролцогч хүүхдүүд оролцож, оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдөв. “АХА” тэмцээний ялагчаар Баянзүрх дүүргийн 204-р цэцэрлэгийн М.Анхмаа тодорч “Оюунлаг Бяцхан мисс”номинацын эзнээр шалгарлаа.

“Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллага нь 2002 оноос эхлэн сургуулийн өмнөх насны охидын дунд “Бяцхан Мисс” Улсын уралдаант тэмцээнийг 17 дахь жилдээ зохион байгуулж, Дэлхийн бяцхан миссийн “LITTLE MISS WORLD” тэмцээнд гурав дахь жилдээ амжилттай оролцсон юм.

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.