Дуучин Г.Сүндэрмаа МУГЖ Г. Батбаярын дүрд хувирна

“Боловсрол суваг” телевиз “Эндемол Шайн” /Endemol shine/ групп хамтран “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн.Тэгвэл “Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирлын хоёр дахь дугаар өчигдөр /2019.05.12/ үзэгчдийн хүртээл боллоо.

Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг найман оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог.

“Яг түүн шиг-4” шоуны хоёр дахь дугаарын салхийг хагалж “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа “K POP”-ын дуучин Hyolyn-ийн дүрд хувирч үзэгчдэд бүжиглэх авьяасаа дахин баталж харуулсан юм.


Тэрбээр энэ ням гарагт гарах шинэ дугаарт “Морины” хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батбаярын дүрийг бүтээнэ.

МУГЖ Г. Батбаяр нь “Галшарын унага”, “Түрүү магнай”, “Буурал духт хүрэн”, “Хардэл бэйсийн унага”, “Тэсийн голын унага” гээд хурдан буяны тухай 70 гаруй дууг амилуулсан билээ.

“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа МУГЖ Г.Батбаярын дүрд хэрхэн хувирахыг 5-р сарын 19-нд үзэгчдийн хүртээл болох шинэ дугаараас харах л үлдлээ.

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …