Манай сагсчид медалийн төлөө тоглоно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайваний Кинмень хотод болж байна. Тав дахь удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Иран, Хонконг, Макао, Малайз, Филиппин, Индонез, Монголын их сургуулийн багууд өрсөлдөж байна. Өнөөдөр медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт болж,  Монголын эрэгтэй баг хагас шигшээд үлдлээ.

Ийнхүү манай эрэгтэй баг медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Манай эрчүүд “А” хэсэгт БНСУ, Хонконг, Малайз, Тайваний багтай багтсан. Хэсэгтээ Малайз /21:18/, Хонконгийг /21:15/, БНСУ-ын багийг хожиж, Тайваньд /17:16/ нэг оноогоор хожигдон хэсгийн хоёрдугаар байраар хагас шигшээд үлдлээ. Энэ хэсгийг Тайваний баг дөрвөн хожилтой буюу 100 хувийн амжилттай тэргүүлжээ.

Манай эрчүүд өнөөдөр Индонезийн багтай тоглох бөгөөд хожвол аваргын төлөө тоглоно. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхэлнэ.

Монголын эмэгтэй баг Иран, Хонконг, Тайвань, БНХАУ-ын багтай “А” хэсэгт багтаж, хоёр хожилтойгоор хэсгийн гуравдугаар байрт шалгарлаа. Энэ хэсгээс Иран, Тайваний баг хэсгээ тэргүүлж, хагас шигшээд үлдсэн байна.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …