Хакүхо М.Даваажаргал Нацү башёг өнжинө

Японы сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал ням гарагт эхлэх Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёг гэмтлийн улмаас өнжихөөр болжээ. Тэрбээр өмнөх буюу Харү башёгийн 15 дахь өдөр Какүрюү Их аваргатай барилдахдаа баруун гартаа гэмтэл авсан юм. Түүний уг бэртэл нь бүрэн илаарь болж амжаагүй учир Нацү башёг өнжүүлэх шийдвэрийг Мияагино ояката гаргажээ. Хакүхо М.Даваажаргал өчигдөр /2019.05.08/ эмчийн үзлэгт орсон бөгөөд гэмтлийг бүрэн эдгээхэд гурван долоо хоног шаардлагатай аж.

Хакүхо аваргын дэвжээний багш Мияагино ояаката “Баруун гарын нь булчингийн 70 хувь нь тасарсан тул эдгэрэхэд сар хагасын хугацаа хэрэгтэй гэж эмч анхны үзлэгийн үеэр хэлсэн ч, Хакүхо өөрөө ирэх башёд барилдахыг хүссэн учир бага багаар дасгалаа хийж байсан. Харин дахин үзлэгээр, эдгэрэхэд дор хаяж гурван долоо хоног шаардлагатай гэсэн. Түүнийг хүчний дасгал хөдөлгөөн хийж болохгүй гэсэн” хэмээн онцолжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.