Д.Амартүвшин, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” Азарбайжаны Баку хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн шилдэг бөхчүүд олноор ирсэн Бакугийн “Их дуулга”-д 56 орны 431 /эрэгтэй 256, эмэгтэй 175/ жүдоч өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо.

Манай улсаас олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 14 тамирчин хүч үзэж байна. Тэмцээний эхний өдөр долоон бөх барилдсанаас Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшинг эхний хоёр өрсөлдөгчөө цэвэр ялж, хагас шигшээд Гүржийн бөх Н.Темурд ялагдлаа. Манай бөх хүрэл медалын төлөөх шийдвэрлэх барилдаанд Францын бөх Х.Валидетай барилдан ваза-ари үнэлгээрээр ялж медалын тавцанд зогссон.  Харин  66 кг-д Ё.Басхүү Болгар, Монтенегро, Бразил, Испаний бөхчүүдийг дараалан ялж, хэсгийн аварга болсон. Манай бөх хагас шигшээд Азарбайжаны Ш.Нижатад ялагдсан ч А.Ибрахимыг ялж, хүрэл медалын эзэн боллоо.


Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …