Өнөөдөр говийн аймгийн зарим хэсгээр цасан шуурга шуурна

Өнөөдөр Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өнөөдөр Өвөрхангай өмнөд, Дундговийн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 8-12 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор /-2/-/-4/ градус хүйтэн, өдөртөө 5 градус дулаан байна.

Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр 0.0-9.0 мм бороо, нойтон цас орсон. Үүнээс хамгийн их нь Увсын Улаангом, Сэлэнгийн Хүдэрт 9.0мм, Хөвсгөлийн Рашаант, Архангайн Жаргалантад 8.0 мм, Увсын Баруунтуруун, Малчин, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Завханы Цэцэн-Уул, Нөмрөг, Баянхайрхан, Идэр, Сонгино, Түдэвтэй, Тэс, Хөвсгөлийн Их-Уул, Тосонцэнгэл, Чандагат, Тариалан, Жаргалан, Эрдэнэбулган, Архангайн Эрдэнэмандал, Өлзийт, Булганы төв, Могод, Ингэттолгой, Хутаг, Бугат, Баян-Агт, Сайхан, Эрдэнэт, Сэлэнгийн Орхон, Ерөө, Орхонтуул, Өмнөговийн Даланзадгад, Гурвантэс, Хэнтийн Дадал зэрэг сумуудад 1.0-7.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Өчигдөр өдөр Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар өмнөх өдрөөсөө 2-7 градусаар дулаарч Алтайн өвөр говь болон Хэрлэн, Онон, Улз, Тэрэлж голын сав газраар +19…+24 градус, говь талын нутгаар +21…+26 градус байв.

Өнгөрсөн шөнө Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Төвийн аймгуудын ихэнх нутгаар өмнөх хоногоосоо 7-12 градусаар хүйтэрч хоносон. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар -4… -9 градус, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +2…-3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9..+14 градус хоносон байна.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар салхи секундэд 9-14 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 19-24 метр хүрч шороон шуурга шуурсан байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.