Зургаан настнуудын бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ

Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл 2019 оны тавдугаар сарын 13-ны даваа гарагт эхэлнэ. Бүртгэл тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.

Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид 2013  оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны  арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлэх юм байна. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэнэ. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй.

Элсэлтийн явцын мэдээг  тавдугаар сарын 17, 24-нд гаргаж олон нийтэд  мэдээлэх бөгөөд элсэгчдийг бүртгэхдээ дараах  материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,
  • Эцэг, эх болон асран хамгаалагчийн  цахим  үнэмлэхний эх хувь болон хуулбар,
  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг,
  • Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.