Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гай зовлонг ямар ч үнээр төлж чадахгүй

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял шийтгэгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах тухай асуудлыг энэ сарын 8-ны өдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд гаргасан билээ.

Түүний гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулж, Засгийн газарт чиглэл өгөх хууль зүйн үндэслэл байхгүй учир өөрчлөх саналыг зарим гишүүн гаргасан. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тул тэдний эрхийг хамгаалах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад чиглэл болгох санал дэмжигдсэн юм.

Уг асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийг шалгах явцын талаар тодрууллаа.

Тэрбээр”Цагдаа дээр эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн гэсэн хоёр хэрэг шалгагдаж байгаа. Хуулиараа прокурор шинэ нөхцөл байдлын дүгнэлт бичих ёстой. Дараа нь Дээд шүүхийн хурлаар орно. Эрүүдэн шүүсэн асуудал, гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн асуудал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг хэрхэх вэ гэдэг асуудал яригдах байх.Хэлмэгдэж, хэлсээр шийтгүүлсэн бол хохирол нөхөн төлөх тухай асуудал яригдана. Гэхдээ төлж чадахгүй. Энэ хүмүүсийн амьдралд учирсан дөрвөн жилийн гашуун гай зовлонг ямар ч үнээр төлж чадахгүй. Цаад талд нь үр хүүхэд нь, ээж нар нь, ах дүү нар нь хохирсон.Ямар ч байсан эрүүдэн шүүсэн нь дэндүү тодорхой болсон. Өдрөөс өдөрт шинэ баримт гарч ирж байгаа. Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн явдал дэндүү ойлгомжтой байгаа” гэв.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …