Нэг компанийн эрх ашиг нийслэлийн иргэдийг хохироохыг зөвшөөрмөөргүй байна

Энхтайваны гүүр нарны гүүр орчим дахь дунд голын зам. Яарч байгаа бол ийшээ зүглээд хэрэггүй гэж зөвлөмөөр ийм л хэцүү түгжрэл ихтэй зам юм. Өглөөдөө энхтайвны гүүр чиглэлд орой доо нарны гүүр чиглэл нам түгжирнэ. Нарны болоод энхтайваны гүүрэн дээр түгжрэл үүсгэх гол ачаалал эндээс ирдэг гээд хэлчихэд буруудахгүй. Тиймээс энэ замын ачааллыг бодлогоор багасгах шаардлага тулгарч байна.  Гэтэл нэмэр дээр нэрмээс гэгчээр энэ жижиг зам дээр асаалал өгөх нэгэн гүүрэн зам ашиглалтад орохооо дунд голын бургасыг хядаж хөрсийг нь хуулж голдролыг нь өөрчилж байна.

Энд гүүр тавих зөвшөөрлийг С.Батболд хотын дарга байхдаа өгчээ. Гэвч судалгаа шилжилгээ дутмаг хийгдсэн асуудалд зөвшөөрөл олгосноос болоод 19 туслах зам буюу бидний нэрлэдгээр дунд голын зам таг гацаан дээрээ нэмэлт гүүрний ачаалал авахаар боллоо. МИС-ийн хойд уулзвар жирийн үед ачаалал ихтэй байдаг бол нэмэлт гүүртэй болчихвол ёстой зүглэлтгүй. Тэгвэл ачаалал дээр ачаалал нэмэх ийм гүүрээр яах гэсэн юм бэ гээд судлаад үзвэл Уран ган гэх компани өөрийн худалдаа үйлчилгээний төв рүү зам тавьж байгаа нь энэ аж. Өнгөндөө оршин суугчдын төлөө хийгдэж буй ажил гэж харагдуулах боловч үнэн хэрэгтээ уг гүүрэн зам шууд л уран ган худалдааны төвийн үүдэнд хүргэж буйг зургаас харж болно.



Яагаад 200 хүрэхгүй метр үр ашиг муутай гүүр тавих гэж 2 тэрбум орчим төгрөг зарлагадах гээд байгаа вэ. Энэ ажлын үр ашгийг тодорхойлж, дараа нь үүсэх эрсдлийг хэн тооцоолсон бэ. Нэг компанийн эрх ашигт нийцүүлж, нийтийг хохироохоос өмнө дахин шалгаж, стандарт төлөвлөлтөд нийцүүлмээр байна. Хийчихээд зөвшөөрөл авдаг хуучин тогтолцоог халж, иргэдээ эрүүл аюулгүй амьдрах нөхцөл боломжоор хангаж, энэ мэт нэг компанийн эрх ашигт нийцүүлсэн үр ашиггүй бүтээн байгуулалтыг зогсоож, сүйдсэн байгаль орчныг нөхөн сэргээж өгнө үү.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.