Сурагчдын шатрын ДАШТ-ээс долоон медаль хүртжээ

Турк улсын Анталья хотноо сурагчдын ДАШТ болж 33 орны 392 тамирчин оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн 23 шатарчин өрсөлджээ.

Манай шатарчин хүүхдүүдээс тус бүр 3 алт, мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, Энх-Амгалангийн Энхрий “Монголын Хүүхдийн Ордон” (Охидын 11 хүртэлх нас) ДШХ-ны ДМ Хишигбаатарын Баясгалан “Босоо Ноён” клуб (Охидын 13 хүртэлх нас), ОУМ Очирхуягийн Өлзийхишигжаргал “Төв” клуб (Охидын 17 хүртэлх нас) нар аварга болсон бол Батсүхийн Ананд “1-р сургууль” (Нээлттэй 11 хүртэлх нас), ДШХ-ны ДМ Даваахүүгийн Мөнхзул “Төв” клуб (Охидын 13 хүртэлх нас), Наранбаатарын Наран-Эрдэнэ “Сүхбаатар аймаг” (Охидын 17 хүртэлх нас) нар мөнгөн медалийн эзэд болсон байна.

Харин Далхаагийн Сүхбат “Төв аймаг” (Нээлттэй 15 хүртэлх нас) хүрэл медаль хүртжээ. Тусгай байрт Ганбаярын Мишээл “Төр Монгол ХТ” (Охидын 7 хүртэлх нас), Гурванбаатарын Урангоо “Чингис” клуб” (Охидын 9 хүртэлх нас), Эрдэнэбаярын Маргадгуа “Төв” клуб (Охидын 15 хүртэлх нас), Энхбаатарын Энх-Од “Сүхбаатар аймаг” (Нээлттэй 15 хүртэлх нас) нар шалгарсан байна. Багийн дүнгээр Монгол Улсын баг алт -3, мөнгө-3, хүрэл-1 гэсэн амжилтаар тэргүүлсэн бол Казахстан (64 тамирчнаас алт-3, мөнгө-2, хүрэл-2), Узбекстан (10 тамирчнаас алт-3, мөнгө-1, хүрэл-1) улсын багууд II, III байр эзэлжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.