Улсын харцага Б.Бат-Өлзий ард түмнээсээ уучлалт гуйв

Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий давсан бөхийнхөө хөл рүү өшиглөж увайгүй үйлдэл гаргасан нь олон хүний  дургүйцлийг  хүргэсэн. Тэгвэл  Харцага Б.Бат-Өлзий  өчигдөр өөрийнхөө цахим хуудсаараа дамжуулан түмэн олноосоо уучлалт гуйжээ.

Тэрээр “Тавдугаар сарын 05-нд болсон Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 4-ийн даваанд Булган аймгийн арслан Сумъяабаттай таарч барилдааны явцад миний тохой хүрсэн боловч, дахин гуд татсан энэ үйлдэлд миний хувьд бухимлан зохисгүй үйлдэл гаргасандаа Монголынхоо бөх сонирхогч нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна” гэж бичжээ.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …