Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.07/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлж, түүний оронд Д.Занданбатыг томилохыг байнгын хорооны гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Улмаар байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон юм.

Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбат байнгын хорооны гишүүдийн асуултад хариулах үедээ “Би хуулийг дээдэлж, зарчимч ажиллана. Надад шударга, үнэн ажиллах хүсэл бий” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Санал болгох мэдээ

“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.04.16) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд …