ОХУ-д “Аэрофлот” онгоц осолдож, 41 хүн амиа алджээ

ОХУ-ын нийслэл Москва хотоос ням гаригт /2019.05.05/ Мурманскийн чиглэлд хөөрсөн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц хөөрөөд хагас цагийн дараа техникийн саатлаас болж буцан, Шереметьевогийн нисэх буудалд ослын буулт хийжээ.

Онгоц буухдаа маш хүчтэй газардсанаас болж онгоцны хөдөлгүүр шатаж эхэлсэн байна. Уг онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амиа алджээ.

Мурманск хотын эрх баригчид гурван хоногийн гашуудал зарлаж, амиа алдсан иргэдийн гэр бүлд тус бүр нэг сая рублийн тусламж, хохирсон зорчигчдод тус бүр 500 мянган рублийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.