“Яг түүн шиг-4” шоуны эхний дугаарын ялагчаар Б.Амархүү тодорлоо

“Боловсрол суваг” телевиз “Эндемол Шайн” /Endemol shine/ групп хамтран “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн хүргэж ирсэн билээ.
Шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болон дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг найман оролцогч арван дугаарын турш өрсөлдөх юм.

“Яг түүн шиг-4” шоуны эхний дугаар өчигдөр /2019.05.05/ үзэгчдэд хүрч эхэллээ. Шоуны эхний дугаарт дуучин Б.Нацагдорж шоуны салхийг хагалж алдарт дуучин бүсгүй Beyonce, “Х  Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүүгийн хувьд “Никитон” хамтлагийн Б.Батчулуун, эхний улирлын ялагч дуучин П.Баярцэнгэл Bruno Mars, загвар өмсөгч С.Сарнай Lana Del Rey, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа LP, дуучин Б.Маралжингоо Amy Winehouse, дуучин Б.Халиун дуучин С.Сэрчмаа, дуучин Б.Амархүү алдарт дуучин Justin Timberlake-ын дүрд хувирлаа.

Эхний дугаарын ялагчаар дуучин Б.Амархүү тодорч дөрвөн сая төгрөгийн эзэн болсон юм. Тэрбээр  Жастин Тимберлейкийн дүрд тун чадварлаг хувирч “ Mу love” дууг дуулан, бүжиглэж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.

Энэ удаагийн шоунд шүүгчээр дуучин, аялагч Г.Ганхүүгийн хамт Монголын соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд болох “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Энхтуул нар ажиллах юм байна.

 

Г.Нараа

Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …