АНУ-д болсон гүйлтийн тэмцээнд Б.Буджаргал түрүүллээ

Шри Чинмойн нэрэмжит дэлхийн холын зайн уламжлалт зургаа болон 10 өдрийн Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотод болж, өчигдөр  дүнгээ гаргалаа. 24 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас спортын мастер Б.Буджаргал, Ц.Түвшинжаргал нар 10 өдөр, ОУХМ Ш.Батсайхан, Ж.Энхбаатар нар 6 өдрийн гүйлтэд оролцож, өндөр амжилт үзүүллээ.

Эрчүүдийн 10 өдрийн гүйлтийн ангилалд Б.Буджаргал 1221.8 км замыг туулж, түрүүлсэн бол эмэгтэй ангилалд Украйны тамирчин Макула тэргүүн байрт оржээ.

6 өдрийн 50-59 насны эмэгтэй ангилалд Ж.Батчимэг /499.5 км/ нэгдүгээр байр, 60-69 насны эрэгтэй ангилалд ОУХМ Ш.Батсүх хоёрдугаар байр /486.7 км/ эзэлжээ.

Энэ жилийн Америкийн нээлттэй тэмцээн Флашинг Медов цэцэрлэгт хүрээлэнд 10 өдрийн турш болж Дэлхийн болон Америкийн гүйлтийн холбооны албан ёсны зам дээр 0.8 миль буюу 1.3 км-ын тойргоор явагджээ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …