Тайландын эзэн хаан генерал бүсгүйтэй гэрлэжээ

Тайландын Эзэн хаан Маха Вачиралонгкорн Хамгаалалтын албаныхаа дарга, генерал Сутхида Вачиралонгкорнтой гэрлэснээ албан ёсоор зарлалаа.

Тайландын хатан Сутида Тиджай нь “Тай Эйрвэйз” нислэгийн компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаад, 2014 онд Эзэн хааны хувийн бие хамгаалах албаны дэд даргаар томилогдсон байна.

Тэгвэл Тайландын хаан Маха Вачиралонгкорн дөрөв дэх удаагаа гэрлэж буй бөгөөд 1977 онд Соамсавали Китиякаратай, 1944 онд Ювадхида Полпрасертай, 2001 онд Шрирасми Сувади нартай тус тус гэрлэжээ. Тэрбээр хоёр охин, таван хүүтэйгээс нэг нь л албан ёсоор хунтайжаар өргөмжлөгдөх аж.

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. zochin says

    ХА ХА ЁСТОЙ ЖИНХЭНЭ ХААН УУ БҮГДИЙГ МӨЛХҮҮЛСЭН БАЙНА

Comments are closed.