“Cinema Awards” кино наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг МУГЖ И.Одончимэг хүртлээ

Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах Монголын Оскар буюу “Cinema Awards” кино наадам яг одоо Шангри-Ла зочид буудал зохион байгуулагдаж байна.

Наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг “Солиот эх” киноны гол дүрээрээ хүртлээ.

Өнгөрсөн оны зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан олон улсын анхдугаар кино наадамд “Х ТҮЦ” продакшны уран бүтээл “Солиот эх” кино өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг “Солиот эх” киноны гол дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртэж байсан юм.

Ийнхүү Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг “Солиот эх” киноны гол дүрээрээ хоёр кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртэв. Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгт уран бүтээлийн амжилт хүсэн ерөөе.

Г.Нараа

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …