“Cinema Awards” кино наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг МУГЖ И.Одончимэг хүртлээ

Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах Монголын Оскар буюу “Cinema Awards” кино наадам яг одоо Шангри-Ла зочид буудал зохион байгуулагдаж байна.

Наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг “Солиот эх” киноны гол дүрээрээ хүртлээ.

Өнгөрсөн оны зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан олон улсын анхдугаар кино наадамд “Х ТҮЦ” продакшны уран бүтээл “Солиот эх” кино өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг “Солиот эх” киноны гол дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртэж байсан юм.

Ийнхүү Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг “Солиот эх” киноны гол дүрээрээ хоёр кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртэв. Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгт уран бүтээлийн амжилт хүсэн ерөөе.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл
11 Comments
  1. Zochin says

    Баяр хүргэе

  2. фэн says

    үнэхээр гайхалтай сайн жүжигчин, сайн ээж, хань, найруулагч. Баяр хүргье эээ, мундаг шүү

  3. Иргэн says

    Баяр хүргэж аз жаргал сайн сайхныг хүсэe

  4. yanaa says

    amjilt husie … unsie

  5. yanaa says

    amjilt husie unsie

  6. зочин says

    Баяр хүргэе , ажил амьдрал уран бүтээлийн амжилт хүсье мундаг шүү.

  7. иргэн says

    Одноо чи шүү. бахархмаар сайхан бүсгүй, сайн ч жүжигчин. Уран бүтээлийн улам их амжилтыг хүсье. Нэг хүсэлт байна. Шажинбатын “элс цас” романаар кино хийж найруулаад өөрөө Саранзаяагийн дүрд тоглооч

  8. Zochin says

    Saihan emegtei mundag shyy amjilt

  9. Zochin says

    Saihan emegtei mundag shyy amjilt ylam iluu iluu

  10. Anonymous says

    Bayar hurgie

  11. Anonymous says

    odnoodoo bayr hvrgie amjilt hvch tanai ger bvliinhend az jargal amjilt bvteel hvsiee

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.