Энэ сарын башёг Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар тэргүүлнэ

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башё 12-ноос 26-ны өдрүүдэд Кокүгикан ордонд болно. Башёгийн банзүкэ буюу оноолт гарсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын башёд өвдөг шороодолгүй түрүүлж эзэн хааны цомыг 42 дахь удаагаа хүртээд буй их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэн барилдах аж.

Харин их аварга Какүрюү М.Ананд баруун жигүүрийг тэргүүлнэ. Ийнхүү монгол их аваргууд башёг  тэргүүлж барилдах бөгөөд Ичиножёо А.Ичинноров энэ сард зүүн жигүүрийн сэкивакэ болж өндөр цолтнуудыг тэргүүлэн барилдах юм байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил энэ сард маэгаширагийн баруун жигүүрийн гуравт эрэмбэлэгдсэн бол Дайшёохо Ч.Шижирбаяр, Чиёошёома Г.Мөнхсайхан нар маэгаширагийн зүүн жигүүрийн 16, 17-д эрэмбэлэгджээ.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …