“Даралт хэмжилтийг дадал болгоё” сарын аян эхэллээ

Өнгөрсөн 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарыг “Даралт хэмжилтийн сар” болгон зарлах болсон билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном”, сан, Монголын даралт ихсэлтийн нийгэмлэгээс хамтран 2019 оны тавдугаар сарын 1-30-ны хооронд “Даралт хэмжилтийг дадал болгоё” уриан дор даралт ихсэлтийн эрсдэлийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах сарын аяныг эхлүүллээ.

Даралт хэмжилтийг нийслэлийн 142 өрх, дөрвөн тосгон, есөн дүүргийн эрүүл мэндийн төв, “Монос”, “Ази Фарма”, “Тавин ус”, “Нахиа” эмийн сангийн салбарууд, ажлын байр, зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад зохион байгуулахаар төлөвлөжээ.

Манай улсад зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны тогтолцооны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Тухайлбал, зуун мянган хүн амд ногдох тархины цус алдах хэлбэрийн цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа тоо баримт бий. Эдгээр тоо баримт нь нийт хүн амын дунд цусны даралт ихсэлтээс сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягыг дэмжин дэлгэрүүлэх, цусны даралт ихсэлттэй хүмүүсийн эмчилгээ, хяналтыг сайжруулах нэн тулгамдсан шаардлага байгааг харуулж байна.

Дэлхий дахинд жил бүр 9.4 сая хүн даралт ихсэлт өвчний хүндрэл болох зүрхний шигдээс, тархины цус харвалт зэргээс болж нас бардаг байна. Нөгөөтэйгүүр, дэлхий дээрх насанд хүрсэн хүн амын гуравны нэгд тохиолддог даралт ихсэх өвчин нь хүн төрөлхтөний түүхэнд мэдэгдэж байгаа хамгийн том тахал юм.

Түүнчлэн дэлхий нийтээрээ цусны даралт ихсэлттэй тэмцэх өдөр буюу тавдугаар сарын 17-нд мэргэжлийн холбоод хамтран Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд “130/80” сэдэвт нотолгоонд суурилсан даралт ихсэлтийн менежмент сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах юм.

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …