Ё.Баатарбилэг:133 дугаар сургуулийн асуудлыг ирэх хичээлийн жил эхлэхэд шийдвэрлэнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Нэгдүгээрт Монгол тэмүүлэл, 133 дугаар дунд сургууль нэг байранд байрлах боломжгүй учраас барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэж салгах, хоёрдугаарт 133 дугаар сургуулиас гадна тус хорооны нутаг дэвсгэрт дахин шинэ сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.

Тэдний тавьсан хүсэлтэд БСШУС-ын сайд хариу тайлбар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Засгийн газрын 2019 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ирэх хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд яамнаас онцгой анхаарч байгаа. 133 дугаар сургууль, Монгол тэмүүлэл сургуулийн хувьд нэг байранд байх нь хүндрэлтэй гэдэгтэй санал нэг байна. Улаанбаатар хотод шинээр сургууль, цэцэрлэг барихад газрын асуудал маш хүнд байгаа. Тиймээс сайдаар томилогдсон даруйдаа сургуулийн зориулалтаар ашиглах боломжтой түрээсийн барилга байгууламжийн судалгаа хийх ажлыг эхлүүлсэн. Ирэх хичээлийн жил эхлэхэд аль нэг сургуулийг түрээсийн байранд түр шилжүүлсэн байхыг зорьж байна.

26 дугаар хороонд хүн амын тоо үзүүлэлтийг харсан ч шинэ сургууль, цэцэрлэг барихаас аргагүй байгаа. Миний бие Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхантай 26 дугаар хороонд газар дээр нь очиж ажилласан. Нийслэлд газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэл өгсөн” гэв.

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    Баатарбилэг сайдаа та анхааралдаа авах асуудал байна. Танаас өөр хүн шийдвэрлэх боломжгүй байх гэж бодож байна.KFC, сүлжээг асуудалтай болж байх хойгуур дараах БНСУ-ын сүлжээ түргэн хоолны газрууд олноороо нээгдсэн. Nice to CU, Circle-K, V-Point гэсэн нэртэй байна. Танд анхаарах асуудлын
    1. –рт Эдгээр газрууд бүгд сургууль, их сургууль орчмын газраар байрлаж байна. 2-рт Бүгд архи, тамхи зарж байна.
    3-рт Эхлээд хүн шууд хараад түргэн хоолны газар гэж үйлчлүүлээд дараа нь дотроос нь архи, пиво, тамхи авч болохыг нь анзаарч байна. Та шалгаж үзээд хариу өгөөрэй.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.