БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгт Монголын багш нарын төлөөллөөс “ИЛ ЗАХИДАЛ” хүргүүллээ

Эрхэм хүндэт сайд танд Улс орны хөгжлийн  гол үндэс суурь, өөрчлөлт шинэчлэлтийн түлхүүр байж болох маш их хариуцлагатай, хүндхэн, эрсдэлтэй басхүү нэр хүндтэй ажилд тохоон томилогдсонд хожимдсон ч гэсэн баяр хүргэе. Монгол хүн бүрийн сурч боловсрох, ажиллаж амьдрах угтан ирэх ирээдүй ямар байх нь эрхэм сайд таны үзэл бодол, үг хэл, ажил хөдөлмөр, аливаа шийдвэр бүхнээс  хамаарна гэдэг нь эргэлзээгүй билээ. Өнгөрсөн багахан хугацаанд таны боловсролтой холбоотой хэлж буй үг, хийж буй ажлыг Монголын багш нар анхааралтай ажиглаж дор бүрнээ дүгнэлт хийж байгаа бөгөөд эерэг сайн хандлагатай байгааг танд дуулгахад таатай байна.

Монголын боловсролын салбар олон жилийн турш өөрчлөлт шинэчлэлийн давлагаан дунд өгсөж уруудаж буй хэдий ч аажим аажмаар ахисаар байгаа билээ.Энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг  бидний  хүссэн хэмжээнд хүргэхэд өсөх дэвжих сэтгэлгээтэй хөгжингүй багш нарын үүрэг оролцоо хамгийн чухал нь бөгөөд багшийг хөгжүүлэх ажил нь нэн тэргүүний зорилт байсаар ирлээ. Багшийн хөгжлийн ухаалаг боловсронгуй тогтолцоог бий болгох ажил нь  боловсрол хариуцсан яамны томоохон чиг үүргийн нэг бөгөөд түүний дотор БМДИ-ийн чиг үүрэг, үйл ажиллагаа, зохион байгуулалт том орон зай эзлэхийг  сүүлийн жил хүрэхгүй хугацаанд багш бид  маш ихээр мэдэрсэнийг танд дуулгаж байна.Энэ хугацаанд багшийн хөгжлийн хуультай боллоо. Ингэснээр багш хөгжих эрхзүйн орчин бүрдэж, багшийн хөгжлийг дэмжих олон боломжууд бий болж санхүүгийн хувьд гарц шийдлийг зааж өгснөөрөө маш чухал ажил боллоо.Хуулийн хүрээнд яамнаас барих бодлого  чиглэл тодорхой болж багшийн хөгжлийн талаар хийх ажил ч ойлгомжтой болж ирлээ.Үүний дотор БМДИ-ийн чиг үүрэг бүтэц, зохион байгуулалт ч өөрчлөгдөж улам бүр боловсронгуй болох эхлэл нь тавигдаж байгааг бид  харж байна. БМДИ–ийн  удирдлага, мэргэжилтнүүд өрөөнөөсөө гардаггүй багш нараас хол хөндий, ажил үүрэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байсан бол  өнөөдөр бидний дунд багш нарынхаа дунд орж ажилладаг болжээ.

БМДИ-ээс зохион байгуулдаг багшийн хөгжлийг хангах хамгийн том ажил нь эхний жил, 5 дахь жил, 10 дахь жилийн үндсэн сургалт байдаг билээ. Үүн дээр нэмэгдэж СОНГОЛТОТ СУРГАЛТ гэсэн маш том ажлыг эхлүүлсэн нь цаг үеэ олсон  их үр дүнтэй цоо шинэ ажил болсон бөгөөд багш бидний талархлыг хүлээгээд байна. Багш өөрийн хүсэл сонирхлоор 49 төрлийн сургалтаас сонгоод өөрийгөө хөгжүүлэх боломж бий болгосон энэ сургалтад энэ жил л гэхэд 1000 гаруй багш хамрагдаж байгаа юм. Бид хүчээр дуудуулж сургалтад суудаг байсан бол одоо өөрсдөө суралцах хүсэл эрмэлзэлтэй гүйж ирдэг боллоо. Энэ бол цаг үеэ мэдэрсэн шинэ сэтгэлгээг БМДИ-ийн удирдлага нэвтрүүлж буйг харуулж байгаа  төдийгүй  цаашид  энэ сургалтад олон мянган багш нар суухаар төлөвлөж байгаа  нь ажиглагдаж байна.

Багшийн хөгжлийн ордныг барьж өгсөн төр засагтаа баярлаж явдаг юмаа  бид бүхэн. Саяхныг хүртэл  багшийн хөгжлийн ордон жинхэнэ утгаараа ажилладаггүй байжээ. Хаяахан багш, удирдлагын хурал, семинар болох төдий л үйл ажиллагаатай байсныг багш бүхэн мэднэ.Өнөөдөр багшийн хөгжлийн ордон ЖИНХЭНЭ БАГШ ХӨГЖДӨГ ӨРГӨӨ болжээ. Хаа сайгүй номын сан,  уншаад суух буйдан  тэр ч  бүү хэл   аваад явж болох үнэгүй ном олноороо байдаг боллоо. Бид   ийм зүйл байж болохыг өөрсдийн биеэр харж мэдэрсэн юм.Өөрийн дур хүслээрээ сургалтдаа суухаар яарсан зуу зуун багш нарын хөлд дарагдсан олны хөлийн газар болсон байна БХО-ны өрөө тасалгаанууд бидний хөгжлийн өрөө тасалгаа болжээ. Ийм байгаагүй юм шүү.  Бусад олон жижиг том ажлуудыг  энд дурьдаж болох ч хэт нуршсан болох билээ. БМДИ хэрхэн ажиллаж болохыг ямар үр дүнд хүрч болохыг бид  харсаар байна.

Энэ бүх сайн өөрчлөлт шинэчлэлт, ажил хөдөлмөр бол БМДИ-ийн  хамт олон түүний дотор  захирал Д.Сүрэнчимэгийн өндөр боловсрол, мэдлэг чадвар, ажлын туршлага, сэтгэл зүрх, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой гэдгийг    бид  итгэл төгс хэлэх байна.  Үнэхээр  түүний   боловсрол, боловсролын төлөө үнэнч зүрх сэтгэл,  ур чадвар,  туршлага, үлгэрлэл,  тууштай, санаачилгатай  ажилсаг чанар,  үзэл бодол, хэлэх үг, хийж буй ажил үйлс нь   бидэнд  ус агаар мэт нийцэж байгаа юм.  Аливаа ард түмнийг цөөн хэдэн суутнууд нь нуруун дээрээ үүрч хөгжлийнх нь  түүчээ болдог бол Монголын боловсролыг хөгжүүлэх шинэ шатанд гаргах түүчээ болох хүмүүсийн нэг нь Д.Сүрэнчимэг багш гэдэгт бид  эргэлзэхгүй байна.

БМДИ-ийн захирал өөрчлөгдөх тухай мэдээлэл   бидний хувьд  ихэд  харамсалтай мэдээ байлаа. Бид  хувь хүний талаас нь биш Монголын боловсрол,  ирээдүйд  их  хэрэгтэй хүн гэдэг талаас нь бодож, сэтгэл санаагаа чилээж  энэ бүхнийг танд бичлээ.

“БМДИ–ийн захирал Д.Сүрэнчимэгийг  үргэлжлүүлэн ажиллуулах нөхцөл бололцоог бий болгож өгөөч ээ” гэж танаас сонголтот сургалтад хамрагдаж буй 1000 гаруй багшийг төлөөлж бид  хүсэж байна.

Мэргэн сайд та тунгалаг оюундаа тунгаан бодож бидний хүсэлтийг харгалзаж үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бид бүхэн таны хариуг  хүлээж байх болно.

  • Ж.Энхчимэг 72 дугаар сургуулийн сургалтын менежер 96654036
  • Ц.Цэрэндорж 21 дүгээр сургуулийн сургалтын менежер 99865268
  • Д.Жаргалсайхан Тольт сургуулийн захирал 91911016
  • С.Ганчимэг 72 дугаар сургуулийн сургалтын менежер 99024447
  • Бадмаараг ахлах сургуулийн захирал М.Энхчимэг 99060184
  • Бадмаараг ахлах сургуулийн сургалтын менежер Б.Уранцэцэг 99221022
  • Т.Үржинбадам Ирээдүй 1р бага сургуулийн менежер 99132255
  • Г.Бүрэнмэнд Шавь цогцолбор сургуулийн менежер 99891641
  • Г.Цолмон 57р сургуулийн сургалтын менежер 99876464
  • Н.Болорцэцэг 57р сургуулийн сургалтын менежер 99045348
  • Сумьяа 57р сургуулийн сургалтын менежер 88045123
  • Х. Баяраа 151 р цэцэрлэгийн эрхлэгч 99171010
  • А. Үнит Эхлэл сургуулийн багш 88709703
  • Ц.Оюунсайхан 103 р сургуулийн захирал 99166411

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …