Н.Жаргалбаяр: Би бэртэл авсан учир барилдахгүй байгаа

Улсын заан Н.Жаргалбаяр заал танхмын барилдаанд барилдахгүй байгаа билээ. Түүнийг бөх сонирхогч үзэгчид барилдахыг битүүхэн хүлээж байгаа ч олон нийтийн сүлжээгээр түүнийг сэргээшийн асуудалд холбогдсон учир барилдахгүй байгаа гэх мэдээллийг ч гаргаад байгаа юм. Яагаад барилдахгүй байгаа шалтгаанаа улсын залуу харцага Н.Жаргалбаяр ингэж тайлбарлажээ.

Тэрбээр “Сүүлийн үед цахим орчноор янз бүрийн яриа гарч байна. Миний хувьд ямар нэгэн асуудалд холбогдоогүй. Бөхөө дээдэлдэг үздэг, хүндэлдэгд үзэгчид маань намайг барилдахыг мэдээж хүлээж хүсч байгаа байх. Бөхчүүдэд бэртэл гэмтэл гэж их айхтар зүйл бий. Хүнд хөнгөнөөсөө шалтгаалаад эдгээхэд цаг хугацаа ордог. Би бэртэл авсан учир барилдахгүй байгаа. Гэтэл намайг допинг хэрэглэсэн гэж ойлгоод янз бүрээр ярьж бичээд байх шиг байна. Наадмын бусад үед өгдөг шинжилгээнүүдэд бүгдэд хамрагдаад явж байгаа. Наадмын шинжилгээний хариу зүгээр гарсан талаар Баяр наадмын комиссоос ч надад мэдэгдсэн байгаа. Би бол ямар нэгэн допингийн асуудалд холбогдоогүй. Харин бэртэл гэмтэл маань сайн илаашраагүй байлаа. Гэхдээ одоо харьцангуй гайгүй болсон. Улсын наадмынхаа бэлтгэлдээ гарна. Мөн Увс нуур дэвжээнийхээ 20 жилийн ойд зориулсан барилдаан болно. Түүндээ барилдана даа” гэв.

 

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …