Хаягдал аккумлятор дахин боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна

МХЕГ-аас энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөө, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заламт гол”, “Хос даль”, “Болор Аграмба” компаниудад хяналт шалгалт хийж байна. Эдгээр компаниуд нь аюултай хог хаягдал болох автомашины аккумуляторыг дахин боловсруулж, хар тугалгыг ялган экспортонд гаргадаг. “Хос даль”, “Болор аграмба” компаниудын үйл ажиллагааг 2018 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас зогсоосон байна.

“Заламт гол” компани тусгай зөвшөөрөл аваагүй байсан тул зөрчил арилгах хүртэл хугацаанд үйл ажиллагааг улсын байцаагчын актаар зогсоож, лацдав.

“Заламт гол” компанийн үйл ажиллагааг 2013, 2015 онд түр зогсоож байжээ.  Өнгөрсөн 2018 онд “Хос даль” компани нь БОНБҮ-гүй, холбогдох зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг НМХГ-аас зогсоож, хүхрийн хүчил хадгалсан тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байсан аж.

 

 

Санал болгох мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …