ОУХМ М.Анхцэцэг ААШТ-ээс мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Ниньбо хотноо Эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Ази тивийн хүндийг өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-ноос 28-ны өдрүүдэд болсон. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүчээ үзэж, хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртсэн.

Энэ удаагийн ААШТ-д 28 орны 220 гаруй туйванч хүчээ сорьж байгаа бөгөөд “Токио-2020” олимпын эрхийн оноог тус тэмцээнээс олгох юм.

Монголын шигшээ баг эрэгтэй нэг, эмэгтэй зургаан тамирчин /бүтэн баг/-тай оролцсон бөгөөд дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн эзэн болсон байна.

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …