Монгол охин “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний Тэргүүн дээд шагналыг хүртлээ

Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээн Гүрж улсын Тбилиси хотноо дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван настай Гансүхийн Сарангоо охин “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”шагналыг хүртэж, “Дэлхийн бяцхан мисс-2019” титмийн эзэн боллоо.

“Little Star of the World” шагналын эзнээр тодорсон Гансүхийн Сарангоо нь Баянгол дүүргийн 98-р цэцэрлэгт явдаг бөгөөд “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний авьяас төрөлд Орчин үеийн бүжгээр оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

Бяцхан мисс Гансүхийн Сарангоо нь “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”- шагналыг хүртсэнээр ирэх долдугаар сард зохиогдох Хүүхдийн соёл урлагийн их наадамд  оролцох эрхийн эзнээр давхар шагнагджээ. Бяцхан мисс охины Хүүхдийн соёл урлагийн их наадамд оролцохыг зардлыг “Best Princess of the World” холбооноос 100 хувь төлнө. Энэ нь анхны тохиолдол аж.

 

“Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд шагнал, титмийг хүртсэн Г.Сарангоо нь өмнө нь эх орондоо зохиогдсон“Бяцхан мисс – 2018” тэмцээний “Тэргүүн мисс”, “Мөнгөн титим” хүртэж байсан юм.

Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестивальд болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээнд “Бяцхан мисс Олон Улсын Хүүхдийн байгууллага”, “Мисс Монголия” аялал жуулчлалын холбоо нарын авьяаслаг бяцхан миссүүд гурав дахь жилдээ амжилттай оролцжээ.

“Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний талаар “Little miss Mongolia” Олон улсын хүүхдийн байгууллагын захирал Э. Оюунтунгалагаас тодрууллаа.

Тэрбээр ““Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон авьяаслаг охид минь /2019.04.26/өнөөдөр эх орныхоо уудам талыг санагдуулсан уртын дууг дуулахаас гадна, соёлын биет ба биет бус өвийг тээн түгээгч гэдгээрээ гайхууллаа. Түүнчлэн дэлхийн сонгодог урлагийг ч Монголын ирээдүй болсон хүүхдүүд судлан суралцдаг гэдгийг бахархалтайгаар үзүүлж чадлаа.

Биднийг үргэлж дэмжин урам хайрлаж байсан эрхэм хүүхдүүд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид элэг нэгт Монголчууддаа хамтран ажилласан “Мисс Монголия” аялал жуулчлалын холбооны тэргүүн, мисс Б. Гантогоодоо талархсанаа илэрхийлье” гэв.

Г.Нараа

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …