Н.Пүрэвдорж: Жолооны үнэмлэхийг зургадугаар сарын дундуур гэхэд хэвлэж дуусгаад хэвийн горимондоо орчихно

Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас эхлэн хэвлэж эхэлжээ.

Багагүй хугацаанд бэлдэц байхгүй гэх шалтгаанаар саатсан байсан үнэмлэх хэвлэх ажил хэдэн хувьтай явагдаж байгаа талаар  Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа. Тэрээр “Өнгөрсөн жил тендерт шалгарсан байгууллага графикийнхаа дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд бараа материалаа нийлүүлсэн учраас жолооны үнэмлэх хэвлэлт энэ сарын 15-наас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 10 мянга орчим үнэмлэх хэвлээд байна.  Өдөрт 2000 үнэмлэх хэвлэх хүчин чадалтай. Хүлээлтэнд маш их үнэмлэх байгаа учраас манайх бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа.

Үнэмлэхээ гарсан эсэхийг 70191515 утаснаас асуух боломжтой. Ангилал ахиулсан болон шинэ жолооч болсон хүмүүс курсээсээ авна. Одоогийн байдлаар манай төвд захиалга өгсөн хүмүүсийн хэвлэж эхлээгүүй байна. Харин Дүнжингарав дээр захиалга хүмүүсийн үнэмлэхийг хэвлэгдэнгүүт нь Дүнжингарав руу явуулж байгаа.

Ирэх зургадугаар сарын дундуур гэхэд үнэмлэхээ хэвлэж дуусгаад хэвийн горимондоо орчихно гэж тооцоолж байгаа. Хэвийн горимондоо орчихвол өнөөдөр захиалсан үнэмлэх 3-5 хоногийн дотор хэвлэгдэнэ” гэлээ.


Санал болгох мэдээ

Х.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх …