Есөн настай Б.Ундармаа охины талаарх мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдаж авна

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болоод өнөөдрийг /2019.04.25/ хүртэл олдоогүй байна. Охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болсон. Охиныг орон даяар эрэн сурвалжилж байгаа ч одоо хүртэл ямар нэгэн сураг гараагүй байгаа юм.

Иймд охины талаар бодит мэдээлэл өгсөн хүнд 5 сая төгрөгөөр урамшуулахыг цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байна. Мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг чандлан хадгална гэдгийг цагдаагийн байгууллага мэдэгдэв.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …