Сургууль, цэцэрлэг маргааш дараах цагийн хуваарийн дагуу ажиллана

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж, энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 байхаар тусгасан.

Иргэдийн дунд энэ өдөр сургууль, цэрлэгүүд амарна гэх яриа гараад байгаа юм. Энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад “Хуваарийн дагуу буюу 10.00 цагаас ажиллаж эхэлнэ” гэлээ. Харин хувийн хэвшлийн цэцэрлэгүүд дотоод зохицуулалтаараа зарим нь амрах юм байна.

Нийслэлийн боловсролын газрын Удирдах ажилтны шуурхай хурлаар онцгой байдлын иж бүрэн сургуулилалтын хоёр дахь өдөр буюу маргааш сургууль, цэцэрлэгүүдийн ажиллах хуваарийг баталсан. Үүнийг танилцуулъя.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

  • Нийт албан хаагчид 10:00-19:00 цагийн хооронд ажиллана.
  • Цэцэрлэгүүд 10:00-19:00 цагийн хооронд хүүхдээ хүлээн авч, ажиллана.
  • Ерөнхий боловсролын сургуулиуд 10:00 цагаас эхлэх бөгөөд IV цагаас хуваарийн дагуу хичээллэнэ. 1, 2, 3-р цагийн хичээлийг дараа нь агуулгаар нөхөх ажлыг сургалтын менежерүүд зохион байгуулна. II ээлжийн хичээл 13:30 цагаас хуваарийн дагуу хичээллэнэ.
  • 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөнийг хааж, нийслэлээс тээврийн хэрэгсэл гаргахгүй, оруулахгүй байх юм.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …